Нүүр ›
uih-togtool ›
1992 ›
Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
uih-togtool
Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
1992-11-30, Улаанбаатар37
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Татварын ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай: 1/Засгийн газрын болон яам, тусгай газрын шийдвэрийг Татварын ерөнхий хуульд нийцүүлэх арга хэмжээг 1993 оны 1 дүгээр сарын 1-ний дотор авах; 2/гүйлгээний татвар, ангийн бууны хураамж, улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ тогтоохтой холбогдсон санал боловсруулж 1992 оны 12 дугаар сарын 25-ны дотор Улсын Их Хуралд оруулах.
ДАРГА Н.БАГАБАНДИ