Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1992-11-30, Улаанбаатар37

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Татварын ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай: 1/Засгийн газрын болон яам, тусгай газрын шийдвэрийг Татварын ерөнхий хуульд нийцүүлэх арга хэмжээг 1993 оны 1 дүгээр сарын 1-ний дотор авах; 2/гүйлгээний татвар, ангийн бууны хураамж, улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ тогтоохтой холбогдсон санал боловсруулж 1992 оны 12 дугаар сарын 25-ны дотор Улсын Их Хуралд оруулах.

ДАРГА Н.БАГАБАНДИ