Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1992 › Улсын 1990 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах тухай

uih-togtool

Улсын 1990 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах тухай

Хүчин төгөлдөр

Улсын 1990 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах тухай

1992-02-01, Улаанбаатар8

1.

БНМАУ-ын 1990 оны нэгдсэн төсвийн орлогыг 6494,2 сая төгрөгөөр, зарлагыг 6812,3 сая төгрөгөөр, төсвийн алдагдлыг 318,1 сая төгрөгөөр тус тус баталсугай.

2.

БНМАУ-ын Засгийн газарт даалгах нь:

а/

төсвийн жилийн явцад төсвийн зарлага /алдагдал/-ыг хуульд зааснаар хэтрүүлж байсан гажуудлыг зогсоож, төсвийн хуулийг тууштай биелүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсугай;

б/

улсын 1991 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд судалгаа дүгнэлт хийж, төсвийн алдагдлыг нөхөх саналын хамт энэ оны 5 дугаар сард багтаан Улсын Бага Хуралд оруулсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ