uih-togtool
Улсын 1990 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах тухай
Хүчин төгөлдөрУлсын 1990 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах тухай
1992-02-01, Улаанбаатар8
БНМАУ-ын 1990 оны нэгдсэн төсвийн орлогыг 6494,2 сая төгрөгөөр, зарлагыг 6812,3 сая төгрөгөөр, төсвийн алдагдлыг 318,1 сая төгрөгөөр тус тус баталсугай.
БНМАУ-ын Засгийн газарт даалгах нь:
төсвийн жилийн явцад төсвийн зарлага /алдагдал/-ыг хуульд зааснаар хэтрүүлж байсан гажуудлыг зогсоож, төсвийн хуулийг тууштай биелүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсугай;
улсын 1991 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд судалгаа дүгнэлт хийж, төсвийн алдагдлыг нөхөх саналын хамт энэ оны 5 дугаар сард багтаан Улсын Бага Хуралд оруулсугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ