Нүүр ›
uih-togtool ›
1998 ›
Ан агнуурын тухай хуульд нэмэлт орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай
uih-togtool
Ан агнуурын тухай хуульд нэмэлт орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрАн агнуурын тухай хуульд нэмэлт орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай
1998-10-09, Улаанбаатар107
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Халиун бугыг агнах, ашиглахтай холбогдуулан Засгийн газар, түүний харъяа байгууллагуудаас гаргасан шийдвэрийг Ан агнуурын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нийцүүлэн өөрчлөхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.
Халиун бугыг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах үндэсний хөтөлбөрийг 1998 оны 4 дүгээр улиралд багтаан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ