Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Ан агнуурын тухай хуульд нэмэлт орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай

uih-togtool

Ан агнуурын тухай хуульд нэмэлт орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Ан агнуурын тухай хуульд нэмэлт орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай

1998-10-09, Улаанбаатар107

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Халиун бугыг агнах, ашиглахтай холбогдуулан Засгийн газар, түүний харъяа байгууллагуудаас гаргасан шийдвэрийг Ан агнуурын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нийцүүлэн өөрчлөхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

2.

Халиун бугыг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах үндэсний хөтөлбөрийг 1998 оны 4 дүгээр улиралд багтаан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ