uih-togtool
Монгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан Р.Гончигдоржийн хамгаалалт, хангамжийн тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан Р.Гончигдоржийн хамгаалалт, хангамжийн тухай
2000-07-20, Улаанбаатар8
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газарт хариуцуулсугай.
Энэ тогтоолын 1-д заасан хугацаанд Р.Гончигдоржид Засгийн газраас тогтоосон журмын дагуу суудлын автомашинаар үйлчлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал /-т даалгасугай.
Р.Гончигдоржид Улсын Их Хурлын даргын алба хашиж байхдаа авч байсан албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг 6 сарын хугацаанд олгосугай.
ДАРГА Л.ЭНЭБИШ