Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Монгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан Р.Гончигдоржийн хамгаалалт, хангамжийн тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан Р.Гончигдоржийн хамгаалалт, хангамжийн тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан Р.Гончигдоржийн хамгаалалт, хангамжийн тухай

2000-07-20, Улаанбаатар8

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газарт хариуцуулсугай.

2.

Энэ тогтоолын 1-д заасан хугацаанд Р.Гончигдоржид Засгийн газраас тогтоосон журмын дагуу суудлын автомашинаар үйлчлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал /-т даалгасугай.

3.

Р.Гончигдоржид Улсын Их Хурлын даргын алба хашиж байхдаа авч байсан албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг 6 сарын хугацаанд олгосугай.

ДАРГА Л.ЭНЭБИШ