Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Төрийн зарим байгууллагын удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай

uih-togtool

Төрийн зарим байгууллагын удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Төрийн зарим байгууллагын удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай

2001-06-07, Улаанбаатар53

Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрийн зарим байгууллагын удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 42 дугаар тогтоол, мөн тогтоолын хавсралтын гарчиг болон эхний хэсэг дэх “Үндсэн хуулийн цэцийн” гэсний дараа “,Хүний эрхийн Үндэсний Комиссын”; мөн хавсралтын “Үндсэн хуулийн цэцийн ажлын алба” гэсэн хэсгийн дараа “Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын алба” гэсэн 8 дахь хэсэг, түүнд “тэргүүн түшмэл” гэсэн ангиллын “АА-2” гэсэн зэрэглэлд хамаарах “ажлын албаны дарга”, “эрхэлсэн түшмэл” гэсэн ангиллын “АА-5” гэсэн зэрэглэлд хамаарах “ахлах референт” гэсэн заалт тус тус нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ