uih-togtool
Төрийн зарим байгууллагын удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай
Хүчин төгөлдөрТөрийн зарим байгууллагын удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай
2001-06-07, Улаанбаатар53
Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Төрийн зарим байгууллагын удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 42 дугаар тогтоол, мөн тогтоолын хавсралтын гарчиг болон эхний хэсэг дэх “Үндсэн хуулийн цэцийн” гэсний дараа “,Хүний эрхийн Үндэсний Комиссын”; мөн хавсралтын “Үндсэн хуулийн цэцийн ажлын алба” гэсэн хэсгийн дараа “Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын алба” гэсэн 8 дахь хэсэг, түүнд “тэргүүн түшмэл” гэсэн ангиллын “АА-2” гэсэн зэрэглэлд хамаарах “ажлын албаны дарга”, “эрхэлсэн түшмэл” гэсэн ангиллын “АА-5” гэсэн зэрэглэлд хамаарах “ахлах референт” гэсэн заалт тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ