Нүүр ›
uih-togtool ›
2004 ›
Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
uih-togtool
Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрУлсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2004-01-08, Улаанбаатар1
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: Үндэсний хөтөлбөр, Үндэсний Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:
Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих Үндэсний Зөвлөлийн гишүүнд “Хууль зүй, дотоод хэргийн сайд” гэж нэмсүгэй.
”Зөвлөлийн нарийн бичгийн дарга: -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга” гэснийг “Зөвлөлийн нарийн бичгийн дарга орон тооны байна” гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ