Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2004-01-08, Улаанбаатар1

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: Үндэсний хөтөлбөр, Үндэсний Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

1.

Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих Үндэсний Зөвлөлийн гишүүнд “Хууль зүй, дотоод хэргийн сайд” гэж нэмсүгэй.

2.

”Зөвлөлийн нарийн бичгийн дарга: -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга” гэснийг “Зөвлөлийн нарийн бичгийн дарга орон тооны байна” гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ