uih-togtool
С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрС.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөх тухай
2009-10-28, Улаанбаатар67
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Санжаагийн Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлсүгэй.
Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд /Н.Алтанхуяг/-д даалгасугай.
Энэ тогтоолыг 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ