Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөх тухай

uih-togtool

С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөх тухай

2009-10-28, Улаанбаатар67

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Санжаагийн Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлсүгэй.

2.

Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд /Н.Алтанхуяг/-д даалгасугай.

3.

Энэ тогтоолыг 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ