Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

uih-togtool

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

2009-11-20, Улаанбаатар77

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын төсвийн алдагдал болон санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах зарим арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан 250 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаас гаргаж арилжаалахыг Засгийн газар /С.Батболд/-т зөвшөөрсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ