uih-togtool
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
2009-11-20, Улаанбаатар77
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын төсвийн алдагдал болон санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах зарим арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан 250 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаас гаргаж арилжаалахыг Засгийн газар /С.Батболд/-т зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ