uih-togtool
Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл”-ийн тухай
Хүчин төгөлдөрӨөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл”-ийн тухай
2010-01-14, Улаанбаатар5
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл”-ийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2010-2011 онд барьж гүйцэтгэхийг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
Энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг уг төсөл хэрэгжиж дууссан жилийн дараахь жилд 50 хувиар, 2 дахь жилд 45 хувиар, 3 дахь жилд 5 хувиар тус тус тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулж байхыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ