Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2010 › Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл”-ийн тухай

uih-togtool

Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл”-ийн тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл”-ийн тухай

2010-01-14, Улаанбаатар5

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл”-ийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2010-2011 онд барьж гүйцэтгэхийг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

2.

Энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг уг төсөл хэрэгжиж дууссан жилийн дараахь жилд 50 хувиар, 2 дахь жилд 45 хувиар, 3 дахь жилд 5 хувиар тус тус тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулж байхыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ