Нүүр ›
uih-togtool ›
2016 ›
“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
uih-togtool
“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөр“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
2016-02-05, Улаанбаатар18
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолын 1 дэх заалтын хүлээн зөвшөөрсүгэй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД