Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2016 › “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

2016-02-05, Улаанбаатар18

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолын 1 дэх заалтын хүлээн зөвшөөрсүгэй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД