Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2023 › Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай

uih-togtool

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай

2023-12-28, Улаанбаатар121

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16¹ дүгээр зүйлийн 16¹.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүнд цалин хөлс тооцож олгохыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга /Д.Энхбат/-д зөвшөөрсүгэй.

3.

Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР