Нүүр ›
uih-togtool ›
2023 ›
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай
uih-togtool
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай
Хүчин төгөлдөрТөсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай
2023-12-28, Улаанбаатар121
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16¹ дүгээр зүйлийн 16¹.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг хавсралтаар тогтоосугай.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүнд цалин хөлс тооцож олгохыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга /Д.Энхбат/-д зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР